4175 хоригдлын 46,4 хувь нь Өршөөлийн хуульд хамрагдана
Засгийн газраас зургаадугаар сарын 29-ны өдөр УИХ-д өргөн барьсан Өршөөлийн тухай хуулийг өнгөрсөн баасан гарагт хаалттайгаар хэлэлцэн баталсан. Энэхүү хууль нь таван бүлэг, 16 зүйлтэй юм. Энэхүү хууль нь маргааш буюу 7- сарын 6-ны өдрөөс үйлчилж эхлэх бөгөөд хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 160 гаруй хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 1130 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 180 орчим хоригдлын хорих ялаас 2 жилийг хасаж өсвөр насны 25 хүн, нийт 1800 орчим буюу нийт хоригдлын 46,4 хувь нь хамрагдаж байгаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed